Tuesday, July 20, 2021

Tkinter, tk интерфэйс буюу Цонхны хэлбэрийн график горимд программчилна

Tkinter багц ("Tk interface") нь Tk GUI хэрэгслийн стандарт Python интерфэйс юм. Tk ба tkinter зэрэг нь Unix платформууд, мөн Windows системүүд дээр цонх хэлбэрийн график горимд программ бичихэд зориулагдана. (Tk нь Python-ийн хэсэг биш бөгөөд үүнийг ActiveState дээр хадгалдаг.)

CMD эсвэл Терминал орчинд командын мөрөөс "python -m tkinter" гэж бичин ажиллуулаж, энгийн Tk интерфэйсийг харуулсан цонхыг нээж болно. Ингэснээр tkinter нь компьютерт зөв суурилагдсан эсэхийг шалгана, ингэснээр Tcl / Tk-ийн аль хувилбарыг суулгасан болохыг харуулах юм.

Үүний энгийн "Сайн уу, Ертөнцөө" гэсэн үг бичих кодыг үзүүлье.


import tkinter as tk

class Application(tk.Frame):
    def __init__(self, master=None):
        super().__init__(master)
        self.master = master
        self.pack()
        self.create_widgets()

    def create_widgets(self):
        self.hi_there = tk.Button(self)
        self.hi_there["text"] = "Сайн уу, Ертөнцөө\n(энд дар)"
        self.hi_there["command"] = self.say_hi
        self.hi_there.pack(side="top")

        self.quit = tk.Button(self, text="ГАРАХ", fg="red",
                              command=self.master.destroy)
        self.quit.pack(side="bottom")

    def say_hi(self):
        print("Мэнд, үр дүнтэй байна!")

root = tk.Tk()
app = Application(master=root)
app.mainloop()



No comments:

Post a Comment