Thursday, July 2, 2020

No1: Python хэлтэй ажиллах бэлтгэл

Татаж авах ба суулгах

Пайтон программчлалын хэлний албан ёсны цахим хуудас болох  https://www.python.org  сайтаар зочлох хэрэгтэй. Уг вэбийн цэсний Download дэд цэсийг хулганаар заагаад, жагсаалт дотроос өөрийнхөө хэрэглэж буй компьютерийн үйлдлийн системийг сонгоорой.
Хэрвээ Windows үйлдлийн системтэй бол Пайтон Татаж авах холбоосыг энд дарж татаж авч болно. Энэ нь ехе өргөтгөлтэй файл тул зарим компьютерт вирусээс хамгаалах хориг тавьж болох юм.

Татаж авсны дараа зурагт үзүүлсэн адил үзэгдэх бөгөөд тус файлыг ажиллуулж компьютертаа суулгана.


Text editor - бичвэр бичигч

Пайтон программын код бичихэд дараах Text editor -уудаас сонгон авч хэрэглэж болно. Үүнд:

Дээрх бичвэр бичих программ хангамжуудаас миний хувьд Пайтон код бичихдээ Visual Studio -г их хэрэглэх бөгөөд олон файлтай ажиллах үед Sublime нь илүү хэрэгтэй байдаг. Ердийн бичвэр файлуудтай ажиллахдаа Notepade++ ашиглах нь элбэг юм.


No comments:

Post a Comment